Архитектурын студийн дүр төрх, вебсайт
Архитектур, интерьерийн студи ажлаа харуулж байж захиалга авдаг. Гэтэл Instagram дээр төслийн бүрэн түүх, зураг төслийн үе шат, техникийн үзүүлэлт багтдаггүй. Кейс бүрээ бүтэн өгүүлдэг вебсайт, түүнийг тэжээх нэгдмэл брэндийн систем хэрэгтэй.
Танил санагдаж байна уу?
- Төслүүд Instagram-д тарж, нэг дор эмхтэй харагддаггүй
- Захиалагч өмнөх ажлын хэмжээ, төсвийн түвшинг ойлгож чаддаггүй
- Танилцуулга бүрийг дахин дахин гараар бэлддэг
- Тендер, том захиалагч албан ёсны вебсайт шаарддаг
Бид юу хийж өгөх вэ
Кейс төвтэй портфолио
Төсөл бүр өөрийн хуудастай: зураг, үе шат, талбайн хэмжээ, оролцсон баг. Хайлтад олдох бүтэцтэй.
Гүйлгэж үздэг танилцуулга
PDF танилцуулгаа хуулахад номын хэлбэрээр гүйлгэж үздэг болно — захиалагчид татаж авах шаардлагагүй.
Өөрөө удирдах админ
Шинэ төслөө өөрсдөө нэмнэ. Зураг автоматаар шахагдаж, хурдан ачаалагдана.
Нэгдмэл дүр төрх
Зураг төслийн хавтас, танилцуулга, вебсайт гурав нэг л брэндийн системээр яригдана.
Танай салбарт тохирох багц
Үнэ НӨАТ багтсан. Тооцоолуураас өөрийн хослолоо гаргаж болно.
Брэндбүүк бүтээх (Логоны стандарт хөтөч)
8,800,000₮Брэндийн бүрэн суурь — стратеги, лого, өнгө, фонт, график элемент
Дижитал систем — Premium
12,000,000₮Стандартын бүх зүйл дээр нэмээд брэндийн аудит, дизайн систем, үнийн санал, гэрээний урсгал
Танилцуулга багц
3,300,000₮10–20 хуудас, хэвлэл ба дижитал хувилбар хамт
Дижитал систем — Сарын асаргаа
800,000₮/сарХостинг, хяналт, контентын шинэчлэл, сард 5 цагийн хөгжүүлэлт
Түгээмэл асуулт
Архитектурын компанид вебсайт үнэхээр хэрэгтэй юу?
Тендер, том захиалагч, гадаад түншүүд албан ёсны вебсайтыг итгэлийн наад захын шалгуур болгодог. Сошиал хуудас нь урсдаг тул өмнөх төслөө эмхтэй харуулах, техникийн мэдээллийг байршуулах боломж хязгаартай.
Одоо байгаа логоо хэвээр үлдээж болох уу?
Болно. Брэндийн косметик үйлчилгээ нь одоогийн логоны дүр төрхийг эвдэлгүйгээр хэрэглээний чадамжийг сайжруулдаг — шинэ лого хийхгүй.
Төслөө өөрсдөө нэмж чадах уу?
Тийм. Админ панелиас шинэ төсөл, зураг, текстээ өөрсдөө нэмнэ. Хүлээлгэн өгөхдөө сургалт хийж, гарын авлага өгнө.
Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Тооцоолуураас урьдчилсан үнээ хараад хүсэлт үлдээгээрэй. Бид ажлын хүрээг тодруулж, эцсийн саналыг баталгаажуулна.
Үнийн санал авах